Call for presentation

************************
mnNOG 7: Илтгэл тавих урилга
************************

mnNOG (Mongolian Network Operators Group)-ийн Хөтөлбөрийн хороо “Монголын Сүлжээний Операторуудын долоо дахь чуулган”-д илтгэл танилцуулахыг урьж байна. Уг чуулган 2025 оны 10-р сарын 03-ний Баасан гаригт танхимын хэлбэрээр зохион байгуулагдана.


Үүнд:

Илтгэлийн хүсэлт  хүлээн авч эхлэх хугацаа                 : 2025 оны 6 сарын 9

Илтгэлийн хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа             : 2025 оны 9 сарын 19

Зөвшөөрөгдсөн эсэх мэдээлэл хүргэх огноо:                 : 2025 оны 9 сарын 24

Дэлгэрэнгүй хөтөлбөр нийтлэгдэх хугацаа                 : 2025 оны 9 сарын 24


Дараах холбоосоор орж илтгэлээ илгээх боломжтой: 

mnNOG 7

Чуулганы илтгэлүүд:

mnNOG 7 арга хэмжээ нь 4 өдрийн технологийн сургалт болон 1 өдрийн чуулга уулзалтаас бүрдэх бөгөөд чуулга уулзалт нь онцлох илтгэгчид, техникийн ярилцлагууд болон тодорхой сэдвийн дагуу хэлэлцүүлэг гэсэн хэсгээс тогтоно. Таны илтгэл интернет болон сүлжээний технологитой холбоотой байх хэрэгтэйг анхаарна уу.

Илтгэлүүдийг сонгон шалгаруулахдаа хүсэлт илгээсэн дарааллыг харгалзаН үнэлэх болно..

Мөн mnNOG чуулганд танилцуулах илтгэлд ямар нэгэн ашгийн төлөө зорилго бүхий (маркетинг, борлуулалт болон  борлуулагчийн) мэдээлэл оруулахгүй байхыг хатуу анхааруулж байна. 


Илтгэлийн сэдвүүд:

Дор жишээ болгож зарим түгээмэл сэдвүүдийг орууллаа. Илтгэлүүд нь техникийн тохиромжтой агуулгатай байх бөгөөд 25 минутаас хэтрэхгүй байна.


  • Сүлжээн дээр хийгддэг өдөр тутмын үйл ажиллагааны талаар

  • IPv6 хэрэгжүүлэлт ба шилжилтийн технологиуд

  • Дата төв ба тэдгээрийн технологиуд, виртуалчлал

  • Хандалт болон дамжуулалтын сүлжээний технологиуд (Оптик кабель, DSL, LTE/5G, утасгүй сүлжээ, хотыг хамарсан этернет, хэсэгчилсэн замчлал)

  • Программ хангамжид суурилсан сүлжээ SDN, Сүлжээний виртуалчлал NFV болон Сүлжээний автоматжуулалт

  • Контент ба үйлчилгээ түгээлт (мультикаст, дуу, дүрс, видео, телефон утас, тоглоом) болон үүлэн тооцоолол

  • DNS / DNSSEC

  • Цахим аюулгүй байдал / Cyber Security

  • Сүлжээний аюулгүй байдал болон RPKI

  • ccTLDs, gTLDs, IDNs

  • Интернет эксчэнж болон Харилцан холболт (IXPs & Peering)

  • Сансрын технологи / LEO сансрын сүлжээ

  • Зүйлсийн интернэт болон түүний архитектур, стандарт, үйлчилгээ, аюулгүй байдал, хаягжуулалт, удирдлага

  • Нээлттэй эхийн технологи, тэдгээрийн үйл ажиллагаа

  • Бусадтайгаа хуваалцахыг хүсэж буй сүлжээний технологитой холбоотой аливаа кейс судалгаа

  • Machine Learning / Deep Learning / Natural Language Processing (NLP) / AI / LLMs


Илтгэл илгээх журам:

Илтгэл танилцуулах хүсэлт илгээхдээ ноорог слайдаа PDF эсвэл PPT файл хэлбэрээр ЗААВАЛ хавсаргана уу. Файлаа илгээгээгүй тохиолдолд бид уг илтгэлийг шалгаруулалтад оруулах боломжгүйг анхаараарай. Дуусаагүй буюу үргэлжилж байгаа ажил, судалгааны илтгэлээ хамгийн сүүлийн үеийн явцын талаарх өгөгдөл мэдээлэлтэйгээр илгээж болно.

mnNOG7 чуулган Монгол хэлээр зохион байгуулагдах ба илтгэлүүдийг Монгол, Англи аль ч хэлээр хүлээн авах боломжтой. Гадаад орноос оролцох мэргэжилтэн судлаачид Англи хэл дээр илтгэл танилцуулна.

Чуулганд оролцогчдод хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, илтгэгчидтэй амьд харилцааг бий болгох үүднээс бид таныг чуулганд өөрийн биеэр оролцож илтгэлээ танилцуулахыг уриалж байна.


Та бүхнийг “Монголын Сүлжээний Операторуудын долоо дахь чуулган” (mnNOG7) уулзалтад идэвхтэй оролцохыг уръя.



Та бүхэнд амжилт хүсье!


mnNOG 7 Хөтөлбөрийн Хороо